Э.Чанцалням: Шинжээчийн дүгнэлтүүдээр бага насны хүүхэд бусдад хүчирхийлүүлсэн нь тогтоогдоогүй


Нэр бүхий иргэн “Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэрэг олон удаа прокурор дээр хаагдсан” гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлсэн. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Чанцалням мэдээлэл өглөө. Тэрбээр "Иргэн Ч.Уранхолбоогийн цахим хуудсан дээр гарсан “Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэргийг хэрэгт нотлох баримт хангалтгүй мөн эцэг эхийн эд хөрөнгийн маргаан гэж үзэн хаасан” гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл. Өөрийн төрсөн охиныг түүний эцэг хүчирхийлсэн байж болзошгүй талаар нэр бүхий иргэнээс гаргасан гомдлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналтай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор нь хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн хааж шийдвэрлэсэн. Тодруулбал, хохирогчийн биед хийлгэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр хүүхэд бусдад хүчирхийлүүлсэн болох нь тогтоогдоогүй учраас прокуророос уг хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн байна. Дээрх хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ажилласан.  Тухайлбал, тусгай мэдлэг бүхий нарийн мэргэжлийн 3-7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж гурван удаагийн шинжилгээ хийлгэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх, мэдэж болзошгүй бүхий л хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Мөн хэргийн оролцогчдоос гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас болон Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг хянаж, анхан шатны прокурорын шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн хэргийн оролцогч болдог бөгөөд прокуророос дээрх хэрэгт гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг хэргийн оролцогч нарт дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн" гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 5 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05