Бизнес ангилалд зорчсон цагаан хоолтонд ганц гадилаар үйлчилжээ
Japan Airlines компани өөрийн зорчигч, цагаан хоолтой үйлчлүүлэгчийнхээ өглөөний цайнд нь ердөө нэг ширхэг гадил өгсөн нь олны шүүмжлэлийг дагуулав.
Зорчигч эхэндээ үүнийг зүгээр л зууш гэж бодсон ч эцэст нь бүхэл бүтэн өглөөний цай гэдгийг нь мэдээд цочирдсон гэжээ.
Индонезийн Жакарта хотоос Японы Токио чиглэлд онгоц хөөрөх үед зорчигчдод хөнгөн зууш өгсөн байна. Зорчигч Крис Чари веган өглөөний цай уухыг хүсэхэд онгоцны үйлчлэгч түүнд ганц гадил жимсийг савхны хамт өгчээ.
Агаарын тээврийн компанийн хоолны цэсэнд цагаан хоолны биш, энгийн зуушны сонголтуудад хаштай салат ба шарсан туна загас, хоёр төрлийн бяслаг ба багет талх багтсан бол үдийн хоолонд шарсан үхрийн мах, шарсан хулд загас зэрэг байжээ.
"Бид үйлчлүүлэгчийнхээ хүлээлтийг хангаж чадаагүйдээ хүлцэл өчье" хэмээн агаарын тээврийн компанийн хэвлэлийн төлөөлөгч Insider-д мэдээлжээ.
"Гэхдээ онгоцны үйлчилгээний багийнхан надад гадил жимсийг савхаар идэхийг санал болгосон нь хөөрхөн санагдсан" Чари өөрийн сошиал хуудастаа хошигнон бичжээ.