Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа монголчуудыг визгүй зорчуулах санал тавьсан

Admin
Өчигдөр

Өнөөдрийн ээлжит Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар танилцуулж байна.Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлахдаа монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, цаашлаад визгүй зорчуулах талаарх саналыг тавьсан. Энэ нь үндэслэлгүй санал биш, 2023-2025 онд Монголд зочлох жил болгон дэлхийд зарласан ба энэ хүрээнд солонгосчууд Монголд визгүй зорчих боломжтой болсон. Тиймээс энэ хугацаанд монголчуудад визгүй болгох саналыг тавьсан ба БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль өөрийн улсын Ерөнхий сайд, хуульзүйн сайд, Цагаачлалын алба, Гадаад харилцааны  сайддаа үүнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах үүргийг өгсөн. Энэхүү ажил маш эрчимтэй хэрэгжиж байна. Энэ хүрээнд тус улсын цагаачлал хариуцсан сайд, хууль зүйн сайд тэргүүтэй зочид энэ сард манай улсад айлчилна. Визний нөхцөлийг харьцангуй хөнгөлөхөөр болсон. Тодруулбал Солонгосын талаас эрүүл мэндийн үйлчилгээ авах өвчтөн, тэдний асран хамгаалагчдад олгох визний нөхцөлийг хөнгөлөхөөр болсон. Цаашлаад визгүй болгоно гэдгээ мэдэгдсэн. Мөн олон удаагийн визийг тодорхой чиглэлд олгодог байсан бол мульт-визийг олгох төрлөө нэмэхээр болж, хүндрэл бэрхшээлийг арилгая гэсэн хариуг хэлсэн. Түүнээс гадна консулын албанд виз олгох ажиллагаанд оролцож буй ажилтан, орон тоог нэмэхэд анхаарахаар болов. Визгүй болсноор иргэд, улс хоорондын харилцаанд гарах үр дүн, ач холбогдол цаашлаад эрсдэлийн талаар нарийн тооцоолох нь чухал юм. Мөн Ерөнхий сайд Солонгос улсад байгаа монгол сургуульд зочилж, хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах, хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүдэд эх хэлээ эзэмшиж, сурах боломжоор хангаж буй боловсролын байгууллагуудад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хэлэлцэхээр болсон. Мөн өнөөдрийн хурлаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх талаар хэлэлцлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05