Г.Нарансолонго: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын бүх иргэнд "Баян боол" киногоо үнэгүй үзүүлнэ

Admin
Өчигдөр

Хошин урлагийн "Эмоци" продакшн 10 жилийн ойн баяраа угтан "Баян боол" бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгох талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Киноны нээлт гуравдугаар сарын 3-ны 18:00 цагт Корпорэйт Конвэйншн центрт болох аж. Тус уран бүтээлд "Хүлэгү пикчерс", "МИЛЛ" кино компанитай хамтран ажилласан байна.
Цаашлаад 21 аймагт, мөн АНУ, Австрали, БНСУ зэрэг гаднын орны үзэгчдэд толилуулах төлөвлөгөөтэй байгааг хамтлагийн жүжигчин Жерри /Т.Бадамжав/ хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм."Эмоци" продакшны захирал, жүжигчин МУСТА Д.Түвшинтөр "Киноны трэйлер цацагдахад нийгмийн сүлжээнд "Орос киног хулгайлсан байна" гэж зарим иргэн сэтгэгдэл бичиж байсан. Нийгэм, цаг үеийн өөрчлөлтөд уран бүтээлчид бусдын кино зохиолыг хуулбарлах ямар ч боломжгүйг ойлгох хэрэгтэй.Манай продакшн All media компаниас албан ёсны эрхтэйгээр кино зохиолыг худалдаж авсан. Албан ёсны эрхийг нь худалдан авч, агуулга, утга санааг нь алдагдуулахгүй хийсэн киног хулгай гэдэггүй. Харин бусдын хийсэн уран бүтээлийг зөвшөөрөлгүй фэйсбүүк орчинд байршуулахыг хулгай гэнэ" хэмээв.
Киноны бэлтгэл ажлыг наймдугаар сард, зураг авалтаа 9, 10 дугаар сард хийсэн бөгөөд нийт 60 хоног зураг авалт нь үргэлжилжээ.
Жүжигчин МУСТА О.Тэмүүжин "ОХУ-д 2019 онд гарч байсан Холоп киноны албан ёсны эрхийг дэлхийн 11 улс худалдаж авч, киногоо хийж байгаа. Тухайлбал, БНСУ, БНХАУ, Энэтхэг зэрэг улс албан ёсны эрхтэйгээр уран бүтээлээ хийж байгаа гэсэн үг. "Баян боол" кинонд продакшны бие бүрэлдэхүүнээс гадна МУСТА Х.Ганхуяг, МУСТА Б.Батмэнд, МУГЖ Ш.Доржсүрэн, МУГЖ С.Өлзийхүү болон түүний охин Х.Баярмаа нарын уран бүтээлч хамтран тоглосон.Кино багийн ард 120-130 хүн тогтмол ажилласан юм. Түүнчлэн кинонд зориулсан хоёр дуу гаргасан бөгөөд нээлтийн өдөр цацна. Өнөөдрөөс эхлэн ticket.mn сайтаар дамжуулан тусгай үзвэрийн урилга зарж байгаа. Киноны нээлтийн арга хэмжээн дээр сэтгүүлчид үнэмлэхтэйгээ ирээд сурвалжлахыг урьж байна" гэлээ.
Продакшны баг хамт олон ойн баярын хүрээнд олон ажил төлөвлөсний нэгээхэн хэсэг нь энэхүү бүрэн хэмжээний УСК аж. Энэ онд багтаан тайзны уран бүтээлээр үзэгчидтэйгээ эргэн уулзаж, шоу тоглолт хийх тухайгаа жүжигчид хэлж байв.МУСТА Г.Нарансолонго "Баян боол УСК-д 1800 оны үеийг харуулсан учраас зураг авалт хийх газар чухал ач холбогдолтой байсан. Зураачийн багийн ур чадвар шаардсан уран бүтээл болсноороо онцлогтой. Байгаль нь онгон дагшнаараа, машины замын мөр, шонгийн утас зэргийг харгалзан үзээд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумыг сонгосон юм. Тэр утгаараа киногоо тухайн нутгийн иргэдэд үнэгүй үзүүлэхээ амласан билээ. Зураг авалтын үеэр бага ч гэсэн автомашины чимээ сонсогдох үед дууны оператор зураг авалтаа зогсоодог байсан. Аравдугаар сарын эхэн үеэр голын усанд жүжигчин О.Тэмүүжин, Х.Баярмаа нар шөнө бүтэн биеэрээ орж, зураг авалтаа хийсэн. Тэр үед жүжигчний мэргэжил хэцүү бөгөөд өөрийгөө золиосолдог болохыг мэдэрсэн. Жүжигчин Х.Баярмааг өрөвдөж, хайрлаж, бахархсан юм" гэв.
Хөдөө орон нутагт кино гаргах хуваарийг удахгүй танилцуулна гэдгийг уран бүтээлчид хэлж байлаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05