Монгол Улсын Хөгжлийн банкны зээлдэгч “Хөтөл” ХХК-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2023.02.28/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан.
Тэгвэл шүүх хурал ирэх гуравдугаар сарын 28-ны өдөр хүртэл хойшилжээ. Талуудын хүсэлтээр шүүх хурал хойшилсон байна. "Хөтөл" ХХК нь шинэ өмгөөлөгч авч, улмаар өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар шүүх хурлыг ийнхүү хойшлуулжээ.Ингэснээр "Хөтөл" ХХК-д холбогдох Хөгжлийн банкны зээлийн асуудлын шүүх хурал нийт 16 дахь удаагаа хойшилж байгаа нь энэ ажээ.
Монгол Улсын Хөгжлийн банк нь "Хөтөл" ХХК-д 2012 онд нийт 61.3 сая ам долларын санхүүжилт олгосон байдаг. Гэвч тус компани зээлээ авсан цагаас хойш эргэн төлөлтөө хийгээгүй тул зээл нь хүүтэйгээ нийлээд 108.7 сая ам доллар буюу 372.0 тэрбум төгрөг болсон байдаг.