Баривчлагдсаныхаа дараа тэрбээр мэдүүлэг өгөхдөө “Би Өмнөд Солонгост шинэ амьдрал эхлүүлмээр байна. Тайландаас залхаж байна” гэж ярьж байжээ.
Өмнө нь Сахарат гурван удаа цагдаа нарт баригдаж байсан гэнэ. Нэг удаа баривчлагдахдаа тэр биедээ их хэмжээний хар тамхи авч явж байжээ. Сүүлийн удаа оргохдоо Сахарат дахин баригдахгүйн тулд нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэж, танигдахын аргагүй болсон байна. Ингэхдээ тэр бас нэрээ солонгос болгон өөрчилжээ. Тайландын цагдаагийн хошууч генерал Терадеж Таммасути түүнийг “Бангкок хотод MDMA төрлийн хар тамхины хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрсний нэг гол буруутан” гэж тодорхойлсон байна. Сахарат ийм төрлийн бодисыг Европоос хууль бус аргаар Тайландад оруулж ирдэг байсан гэнэ. Одоо цагдаа нар түүний хилийн чанад дахь хэлхээ холбоог үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. Эх сурвалж: BBC