ОХУ-ын ерөнхийлөгч Холливүүдийн жүжигчин Стивен Сигалыг найрамдал одонгоор шагнажээ
Холливүүдийн жүжигчин Стивен Сигалд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, “найрамдал одон” гардуулах зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гарын үсэг зуржээ.
Одоо 70 настай жүжигчин олон жилийн турш Путиний дэмжигч байсаар ирсэн юм.
2016 онд тэр ОХУ-ын иргэн болж, паспортыг нь Путин өөрийн биеэр гардуулж байлаа. 2018 онд ОХУ-ын гадаад хэргийн яам түүнийг Орос-Америкийн хүмүүнлэгийн салбарын тусгай элчээр томилж байв.
Өнгөрсөн оны наймдугаар сард Сигал салан тусгаарлагчдын захиргаанд байгаа дорнод Украины Донецк мужид зочилж, нөхцөл байдалтай танилцаж байжээ.
Эх сурвалж: AFP