Мэндчилгээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэд, хүүхэд залуус, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийн ажилтан,
албан хаагчид та бүхэндээ XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин Туулай жил,
Хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлье.
Улиран одож буй Бар жил Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд
амжилт бүтээлээр дүүрэн, зорьсон ажил үйлсээ хэрэгжүүлсэн, ирээдүйгээ төлөвлөсөн цаг хугацаа байлаа.
Ирж буй жилдээ амжилт ололтоо бататган буухиалж, алдаа оноогоо тунгааж,
зорилго үйлс нь төгөлдөр, золбоо хийморь нь өөдрөг, эрүүл энх, элбэг дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн мэндчилье.
Хотол түмнээрээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.