МУСГЗ, яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт буруутган саатуулаад байгаа билээ.
Улмаар нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм. Энэ хугацаа өнөөдөр /2023.02.20/ буюу битүүний өдөр дуусгавар болж байна. Өнөөдөр хэрхэхийг шийдвэрлэх аж. Ц.Хулангийн өмгөөлөгч, ар гэрийнхэн нь батлан даалтад гаргах хүсэлтийг шүүхэд удаа дараа тавьж байгаа ч хүнд зүйл ангитай хэрэг учир хэмээн татгалзаж ирсэн гэгддэг.Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн яллагдагчаар татсан юм.
Эрүүгийн хууль 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.