Хятад улс ОХУ-д зэр зэвсэг нийлүүлж эхлэхэд ойрхон байна


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын дипломат албаны тэргүүн Ван И нар Мюнхений олон улсын аюулгүй байдлын бага хурлын үеэр уулзжээ. Хятадын эрх баригчид ОХУ-д Украины эсрэг дайнд туслах эсвэл Москвад хориг арга хэмжээ авахаас зайлсхийхэд нь туслахаар шийдсэн тохиолдолд ноцтой үр дагаварт хүрнэ гэж Блинкен Ван Ид анхааруулсан байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментаас мэдээлжээ. Түүнчлэн Блинкен NBC-д өгсөн ярилцлагадаа Хятад улс Орост материаллаг техникийн тусламж үзүүлж болзошгүй бөгөөд энэ нь АНУ-ын санааг зовоож буй гол асуудал болоод буйг хэлжээ. Мөн NBC Украинд хийх Оросын хаврын довтолгоонд БНХАУ цэргийн дүрэмт хувцас, тэр ч байтугай сум нэвтэрдэггүй хантааз зэргийг нийлүүлэх гэж байж магадгүй гэж мэдээлэв. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис өнгөрсөн бямба гарагт Мюнхений бага хурал дээр үг хэлэхдээ, дайн эхэлснээс хойш Хятад улс Оростой улам ойртож байна гэжээ. Хариуд нь Ван И Блинкентэй уулзахдаа БНХАУ "Украины асуудлыг улс төрийн аргаар зохицуулах тухай" баримт бичгээ танилцуулах болно гэж мэдэгджээ. Ван И 2023 оны эхэн хүртэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бол одоо Хятадын Коммунист намын Гадаад харилцааны комиссын албыг тэргүүлж байна. Энэ байгууллага нь улс орны гадаад бодлогод хяналт тавих үүрэгтэй юм.    

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05