Мета компани Фэйсбүүк, Инстаграмын төлбөртэй үйлчилгээний хувилбар нэвтрүүлж буйг зарлалаа


Фэйсбүүк, Инстаграмын хаягаа албан ёсоор баталгаажуулсан сарын тогтмол хураамжтай үйлчилгээний хувилбарыг зах зээлд гаргаж байгаагаа Мета компани Ням гарагт зарлажээ. Твиттер компани саяхан бас ийм үйлчилгээний хувилбар нэвтрүүлсэн юм. Сарын $11.99 хураамжтай “Meta Verified” үйлчилгээ энэ долоо хоногоос эхлэн Австрали, Шинэ Зеландын зах зээлд нэвтэрч, цаашдаа хамрах хүрээгээ өргөжүүлэх юм байна. Ийм үйлчилгээ авснаар өөрийн албан ёсны хаягийг баталгаажуулсан цэнхэр тэмдэг авах бөгөөд аюулгүй байдал нь бусдаас илүү хангагдахыг Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг тайлбарлажээ. Өмнө нь нэгэнт баталгаажсан хаягуудад энэ удаагийн өөрчлөлт нөлөөлөхгүй юм байна. Харин шинээр хаягаа баталгаажуулахад 18 насны босго тавих гэнэ. Эхний ээлжид зөвхөн хувь хүмүүсийн хаягийг баталгаажуулах ба бизнесийн хуудаснууд хамрагдахгүй юм байна. Дэлхийн хамгийн том сошиал платформыг эзэмшигч Мета компани саяхан ажиллах хүчнийхээ 13 хувийг буюу 11,000 орчим ажилтныг цомхотгосон нь тус компанийн түүхэнд гарч байгаагүй том үйл явдал болсон. Эдийн засгийн хямралтай цаг үед үйл ажиллагааны зардлаа хэмнэхийн зэрэгцээ орлогын шинэ эх үүсвэр бий болгох зорилгоор ийм үйлчилгээний хувилбар нэвтрүүлж буй нь тодорхой байна. 2012 онд нээлттэй компани болсноосоо хойш Мета компанийн орлого өнгөрсөн онд анх удаагаа буурсан юм. Гэхдээ бууралтын хэмжээ төсөөлснөөс харьцангуй бага байсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бага ч гэсэн сэргээгээд байгаа. Фэйсбүүк платформыг өдөр тутам идэвхтэй хэрэглэдэг хүний тоо хоёр тэрбум хүрснийг Мета өнгөрсөн сард зарлаж байв.  

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 12 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05