Бэлгийн хэлбэрээ өөрчилсөн албан тушаалтнууд сонгогч нарт авлига өгсөөр байна. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү чамд хамаагүй гэгчээр Сар шинийн баяр дөхөхөөр дээр суудаг албан тушаалтнууд ахмадуудад бэлэг тараадаг уламжлалаа эхлүүлдэг.
Баяр далимдуулж настнуудад бэлэг тараах нь хурган өөрсдийгөө рекламдах пи ар болон хувирах нь харамсалтай. Мөн ямарваа нэг хэлбэрээр сонгогчдод бэлэг тарааж байгаа нь авлига, албан тушаалын шинж чанартай үйлдэл. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого юм.
Тэгвэл энэ жилийн Сар шинийн баяраар энэ мэт бэлэг тараахыг хориглож байгааг албан ёсоор мэдэгдсэн. Гэвч бэлгийн хэлбэрээ өөрчилсөн эрх бүхий албан тушаалтнууд төсвийн мөнгөөр “Мэндчилгээ” хэлбэртэй илгээмжийг сонгогч олонд хүргүүлэх боллоо.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд, Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Болормаа нар өөрсдийн зурагтай “Мэндчилгээг” олон нийтэд таарсан байна.