Дүгэрийн Лхагва "Хөдөлмөрийн баатар" цол хүртлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган өнөөдөр (2023.02.17) Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын Гавьяат малчин Дүгэрийн Лхагвад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Тэрбээр мал аж ахуйн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа мал маллах уламжлалт арга туршлагыг бүтээлчээр хэрэгжүүлэн отор, нүүдлийг үр дүнтэй зохион байгуулж, эр хонины амьдын жинг 74кг, эм хонийг 65 кг хүргэн мал сүрэгтээ тарга хүчийг авахуулж, малын зүй бус хорогдол гаргалгүй, төл малыг 100-110 хувь бойжуулж, малаас гарах түүхий эдийн төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, сумынхаа залуу малчдын зөвлөх багшаар 40 гаруй жил ажиллаж, олон арван сум, аймаг, улсын аварга малчдыг төрүүлэн, малч ухааныг өвлүүлж, малын бэлчээрийг зохистой ашиглах, усалгаажуулахад идэвх санаачилга гарган Тоонот, Цагаан-Овоот, Арын худаг, Харуул хөх зэрэг газруудад өөрийн хөрөнгөөр худаг гаргаж, бэлчээрийн ашиглалт болон малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж, жигд цайвар өнгийн нарийн ноолууртай “Бумбын улаан” шинэ омгийн ямаан сүргийг бий болгож, жил бүр 50-100 толгой шилмэл хээлтүүлэгч бойжуулан сүргийн чанарыг сайжруулж, орон нутгийн иргэдийг малжуулахад онцгой анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 12 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05