Хотын дарга БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын газрын удирдлагатай уулзлаа


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулна. Тус наадмын Зохион байгуулах хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жоу Жияньчянтай уулзаж, санал солилцлоо.Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын зөвлөх, "Улаанбаатар 2023 Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо" ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр “Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор  БНХАУ-ын спортын байгууллагатай санал солилцон, зөвлөгөө авч, туршлага судаллаа. Монгол Улсад анх удаа болох спортын олон төрөлт наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 1500 орчим тамирчин спортын 11 төрлөөр хурд, хүчээ сорино. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу 70-80 хувьтай явж байна. Одоогийн байдлаар бид  бүртгэлээ хийгээд, эхний оролцогчдын мэдүүлгүүдийг хүлээн авч эхлээд буй” хэмээсэн юм.“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар “БНХАУ бол хүн төрөлхтний спортын их наадмыг хоёр удаа зохион байгуулж байсан, спортын байгууллага нь энэ тал дээр асар туршлагатай. Зүүн Азийн залуучуудын наадмыг 2013 онд БНХАУ-ын Тяньжин хотод зохион байгуулсан, энэ утгаараа бид мэдээлэл, санал солилцлоо” хэмээв. БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жоу Жияньчян “Зүүн Азийн залуучуудын наадмын гол оролцогчид нь өсвөр насны тамирчид. Тэдний зарим нь эцэг эхийн хараа хяналтаас анх удаа гарч, гаднын орон руу явж байгаа. Тэгэхээр аюулгүй байдлыг нь хангахад онцгой анхаарч ажиллах нь зүйтэй” гэж онцолж байлаа.Зүүн Азийн олимпын хороонд БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Макао, Тайван, Гуам, Хонконг болон Монгол гэсэн есөн Үндэсний олимпын хороо багтдаг. Эдгээр хороо 1991 онд хийсэн анхдугаар чуулганаараа Зүүн Азийн наадам зохион байгуулахаар шийдвэрлэж, анхных нь 1993 онд Шанхайд болсон билээ.Тус наадам 2013 он хүртэл дөрвөн жил тутам зохиогдсоны эцэст хэлбэрээ өөрчилж, Зүүн Азийн залуучуудын наадам болсон юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 14 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05