Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр гарахгүй
Хөгжлийн Банканд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар чуулгын танхимд хаалттайгаар үргэлжилж байна.
Шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тухай МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, Хууль зүйн ухааны доктор Т.Золбоогоос тодруулахад "Урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг нь тухайн хэргийг шийдвэрлэх хэмжээнд очсон эсэхийг шийдэж байгаа үйл явц. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр гарахгүй" гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1.11 дэх хэсэгт "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй" гэсэн зохицуулалт бий.
Урьдчилсан хэлэлцүүлгээр гэм бурууг шүүх хуралд тухайн хэрэг орох шаардлагыг хангасан эсэх, мөн өмгөөлөгч нар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх санал хүсэлтээ шүүхэд хэлж тухайн хэргийг шүүхэд шийдвэрлэх боломжтой эсэхийг шийдвэрлэдэг байна.
Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий Зөвлөл