Цагдан хорих шийдвэрийг эсэргүүцсэн О.Мөнхжингийн гомдлыг өнөөдөр шүүх хэлэлцэнэ
Цагдаагийн байгууллагаас койнтой холбоотой 64 хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжинг прокурорын саналаар шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.
Тэгвэл цагдан хорих шүүхийн шийдвэрийг О.Мөнхжин эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан бөгөөд эл гомдлыг өнөөдөр /2023.02.16/ Сүхбаатар дүүргийн шүүхэд 13:30 цагаас хэлэлцэхээр товложээ.