Т.Бадрахбаяр: Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ сард олгох чиглэл ирээгүй
Хүүхэд бүрд сар болгон 100,000 төгрөгийн тэтгэмжийг улсаас олгодог. Энэ сарын хүүхдийн мөнгө олгох хугацааг цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан урагшлуулж, өнөөдөр олгохоор болсныг ХХҮЕГ-аас зарлаад байгаа билээ.
Мөн гуравдугаар сарын мөнгийг энэ сарынхтай хамт өгөх талаар мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл үүнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын/ХХҮЕГ/ дарга Т.Бадрахбаярт хариул өгчээ.
Тэрбээр "Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өгөх санхүүжилт орж ирсэн. Монгол Улсын нийт хүүхдийн 91% буюу 1.2 сая орчим хүүхдэд 114 тэрбум төгрөг олгоно. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдөр олгоно.Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарынхтай хамт олгох чиглэл бидэнд ирээгүй. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох санхүүжилт орж ирээгүй” гэжээ.