О.Мөнхжинг 30 хоног цагдан хорихоор болжээ


IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн гэх О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 48 цаг 461 дүгээр ангид саатуулсан. Дараа нь суллаад хилийн хориг тавиад байв. Тэгвэл өнөөдөр цагдан хорих, таслан сэргийлэх шүүх хурал болж, О.Мөнхжинг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ. Энэ талаар О.Мөнхжин өөрийн цахим хуудастаа мэдээлсэн байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад "О.Мөнхжинг цагдан хорих тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болсон. Хурлаар түүнийг 30 хоног цагдан хорихоор болсон" гэв.О.Мөнхжин:"О.Мөнхжин намайг цагдан хорих шүүх хурлаар өнөөдөр гурав дахь удаагаа орууллаа. Өнгөрсөн даваа, лхагва гарагт, бас өнөөдөр орууллаа. Манай өмгөөлөгч нар 20 жил ажиллахдаа 10 хоногийн дотор цагдан хорих шүүхээр 3 удаа орсон хүн байхгүй гэж байна. Өнөөдрийн шүүх хурлаар эхний ээлжид намайг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Энэ бол би гэм буруутай болоод намайг цагдан хорино гэсэн үг биш,  хэрэг шалгагдаж байх хугацаанд намайг хэрэгт нөлөөлж магадгүй, эсвэл оргон зайлж магадгүй гэсэн ийм шалтаг гаргаад цагдан хорьж байгаа юм. Энэ цагдан хорио нь 30 хоног, 30 хоног гэж явсаар нийтдээ намайг нэг жил хорих ч боломжтой юм байна. Өнгөрсөн долоо хоногийн шүүх хурлаар надад хилийн хориг тавиад цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл өнөөдөр шүүгчээ солиод дахиад шүүх хуралд оруулж, 30 хоног цагдан хорихоор боллоо. Энэ үйлдэл нь О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр гэсэн гурван хүнийг цагдан хорих л сонирхолтой юм байна гэдэг нь 100 хувь баталгаажлаа. Зүгээр ажлаа хийгээд явж байсан хүмүүс зохион байгуулалттай зүйлийн золиос болж байна. Эхлээд баахан хэвлэл мэдээллээр сэвсэн. Энэ хүн бол луйварчин гэж бичсэнээ намайг нууц байлга гээд байгаа тэр мэдээллүүдийг өөрсдөө задлаад хэвлэлүүдээр өгчихсөн.  Ингээд байцаагаад 48 цаг хориод, ингэснээ шууд араас нь 30 хоног хорих гэж байсан ч энэ оролдлого нь бүтэлгүйдлээ. Би 9 хоног эрх чөлөөтэй явсан. Ингээд ямар ч гэм буруугүй атлаа хүн хоригддог юм байна. Үнэхээр аймаар систем байна шүү залуучууд аа. Үүний золиос нь маш олон залуучууд болж байна. Анх залилан мөнгө угаасан хэргээр шалгасан. Миний оффис гэр орныг нэгжсэн. Юу ч илрээгүй. Бодвол миний гэрээс маш их мөнгө гарч ирж сенсаац тарина гэж бодсон байх. Даанч надад тийм юм байхгүй. Надаас залилан, мөнгө угаах гэсэн зүйл ангиар байцаалт авсан. Гэтэл 5 дахь өдөр яллагдагчаар татсан тогтоол барьж ирэхдээ зүйл ангиа өөрчлөөд дотоод мэдээлэл ашиглаж арилжаа хийсэн. шууд 30 хоног сунгах гэж чичирсэн. Яалт ч үгүй чичирч дайрч хорих гээд шударга шүүгч нар олж хараад шаардлагагүй гэж үзсэн. хилийн хориг тавьсан. Тэрнээс хойш би болон манай гэр бүл, эцэг эх, эхнэр хүүхэд бүгд сэтгэл санаагаар цөхөрч гүйцэж байна" гэжээ. Тэрээр хуурай өлсгөлөн зарлахаар шийдсэн гэдгээ мэдэгдлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05