ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо:Шинийн нэгний өглөө төв талбайд "Бидэнд баярлах шалтгаан алга" уриан дор эсэргүүцлээ илэрхийлнэ


ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос энэ сарын 21-нд /2023.02.21/ буюу шинийн нэгэнд “Бидэнд баярлах шалтгаан алга” жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Тус өдрийн өглөө золголтын цагаас эхлэн ширээ засаж, таваг тавин холбооны зүгээс жагсаал хийх ажээ. Засгийн газраас гаргасан журамд ТҮЦ ажиллуулж болно гэсэн хэдий ч Улаанбаатар хотын зургаан дүүргийн удирдлагууд уг журмыг зөрчиж байгаа тул захиргааны шүүхэд өгнө. Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага албан бичиг хүргүүлж байгаа гэлээ. Төрийн бус байгууллагын хувьд эзэнгүй ТҮЦ-нүүдийг нүүлгэн шилжүүлэх, нэгээс дээш ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийг нэг ТҮЦ-тэй болгох талаар төрийн байгууллагатай хамтарч цэгцлэх санал тавьж байгаа аж.Тэд мэдэгдэлдээ
  • Бид өнгөрсөн хугацаанд Төр засгаас юу ч гуйлгүй амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Гэтэл эрх баригчид солигдох бүрд ТҮЦ ажиллуулдаг биднийг гадуурхаж, тохуурхаж, басамжилж буйд гомдолтой байна. Тиймээс дүүргүүдээс хотыг гоё болгох нэрээр 1000 гаруй иргэдийнхээ амьдралын эх үүсвэрийг устгах гэж буйг эсэргүүцэж тэмцэх болно.
  • БГД-ийн Засаг дарга захирамж гаргахдаа хэт нэг талыг барьсанд гомдолтой байна.
  • 2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн атлаа хэсэг хүмүүсийг ядуусын эгнээ рүү түлхэж байна.
  • Ерөнхийлөгч ТҮЦ-ээр амь зуугчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгээ эргэн нэг харж бидний асуудалд анхаарах хэрэгтэй.
  • ТҮЦ-т хүч чадлаа үзүүлдэг төр засаг, хотын удирдлагууд нүүрсний хулгайчид, Зайсангийн хууль бус газар эзэмшигчидтэйгээ тэмц!
  • Бидний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол 21-ний Шинийн нэгний өглөө "Бидэнд баярлах шалтгаан алга" эсэргүүцлийг Төв талбай дээр зохион байгуулна. Талбай дээр идээ засаж, золгож, амьдрах болно гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05