ВВС агентлаг нээлттэй эх сурвалжуудад үндэслэн дайчилгаанд яваад Украинд амиа алдсан Оросын 1082 иргэний нэрсийг тогтоожээ. Есдүгээр сарын сүүлээр дайчилгаа эхэлсэн гэж тооцвол эдгээр хүмүүс дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн тулалдааны үеэр амь үрэгдсэн байна.
Уг нэрсийн жагсаалтыг ВВС агентлаг "Медиазона" хэвлэл болон сайн дурын багийнхантай хамтран гаргасан байна.
Дайчилгаанд явсан гэдэг нь батлагдсан 1082 хүний нэрсийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй цацагдсан мэдээлэлд үндэслэн гаргажээ. Дайчилгаанд явсан Оросын иргэдийн 40 хувь нь нэгдүгээр сарын 1-нээс хойш амиа алдсан нь тогтоогдсон байна.
Дайчлагдсан иргэдийн зарим нь фронтод очиж амжилгүй нас баржээ.
Бодит байдалд үүнээс ч олон цэрэг амь үрэгдсэн байх магадлалтай юм байна. Учир нь аравдугаар сараас эхлэн Украинд амиа алдсан хүмүүсийн дайчлагдсан эсэх мэдээлэл тодорхой бус байгаа аж. Үүнээс болоод тухайн хүн сайн дураар дайнд явсан уу эсвэл дайчлагдсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Түүний зэрэгцээ сүүлийн гурван сард Украинд амиа алдсан Орос иргэдийн зургуудын 70 хувьд нь цэргүүд энгийн хувцастай байгаа нь тодорхойгүй байдал үүсгэж буй аж.
Дайчлагдсан иргэдийн зарим нь фронтод очиж амжилгүй нас баржээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын нутаг дэвсгэр дэх цэргийн ангиудад нас барсан 49 хүн байгаа юм. Тэдний ихэнх нь эрүүл мэндийн асуудлаас болж нас барсан бөгөөд зарим нь эмнэлгийн тусламж ч авч чадаагүй байна.
Эх сурвалж: ВВС