Г.Занданшатарын ээрч, гацсан яриагаар “Зөвлөлдөж шийдье” уулзалт үргэлжилж байна


"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна. Уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр үг хэлэхдээ байсхийгээд туслах, зөвлөхүүдийнхээ бэлдэж өгсөн цаасыг харж, ярьж байгаа нь асуудлаа өөрөө яг таг мэдэж байгаа болов уу гэж эргэлзэхэд хүргэхээр. Ямарч байсан түүний хэлж буйгаар Үндсэн хуулийн байгууллага гээчийг байгуулах учиртай юмсанж. Ази, Европын загвар гээд минут тутамдаа цаасаа хараад нэг юм ойлгуулах гээд байгаа түүний яриа “Бидний өнөөдөр хамтран хэлэлцэх үндсэн сэдвийн нэг нь төрийн хариуцлага, сахилга, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх асуудал юм. Өнгөрсөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улс төрөөс ангид, төрийн хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллагыг бий болгоё гэсэн. Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлогыг чангатгах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах зорилгоор Парламентийн бүтцэд хянан шалгах түр хороог байгуулах боломжийг Үндсэн хуулиар бий болгосон. 2022 онд энэ хууль хэрэгжиж эхэлснээр ямар олон зүйлийг ил тод болгож байгааг та бүхэн харж байгаа байх. Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг олон асуудлыг хяналт шалгалтын ажлын хэсэг дээшлүүлсэн гэж хэлж болно. Одоо харин үүнийг шат ахиулж, өнөөдөр төрийн хариуцлага, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх бие даасан байгууллага байгуулах юм”  гэхчлэн үргэлжлэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05