Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинийг хүлээн авч уулзав


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад хэргийн сайд Пак Жинтай түүний 2022 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дараа Сөүл хотноо дахин уулзаж байгаад баяртай байгааг илэрхийлээд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлээр тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох” жил болгон зарласантай холбогдуулан гадаадын нэг сая жуулчин авах зорилт тавин ажиллаж буйг дурдаад энэ удаагийн айлчлалын үеэр Монголд зочлох жилийн нээлтийн ажиллагааг БНСУ-аас эхлүүлж, “Монголд тавтай морилно уу” арга хэмжээг зохион байгуулж буйг онцлон тэмдэглэсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, цаашид харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх талаар талууд илүү нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар 2023 онд гадаад улс орнуудад хэрэгжүүлэх дээд түвшний анхны айлчлалыг БНСУ-аас эхлүүлж буйд баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Монгол Улс, БНСУ-ын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд хоёр улсын Хууль зүйн яам, Гадаад харилцааны яамд хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын хугацаанд бодит үр дүн гаргахын төлөө биечлэн анхаарч ажиллаж буйгаа тэмдэглэлээ.
Талууд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг нотлов. Пак Жин сайд Пусан хот нь БНСУ-ын хоёр дахь том хот бөгөөд монгол иргэд олноор зорчдог хот болохыг тэмдэглээд “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд Монгол Улс Пусан хотыг дэмжихийг хүслээ. Ерөнхий сайд “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Пусан хот сонгогдох тохиолдолд БНСУ-ын Засгийн газар амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгааг хэлээд, Монгол Улс Пусан хотыг дэмжихээ илэрхийлэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05