Хүүхдийн мөнгийг 8 жилийн турш хууль бусаар авч, 4.4 сая төгрөгийн хохирол учруулжээ


Иргэн Б нь өвчний улмаас 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан охин А-г нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй бодит байдлыг нуужээ. Улмаар нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд сар бүр 20.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 100 мянган төгрөг, нийт 4.4 сая төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд хохирол учруулсан байна. Эрүүгийн хуульд зааснаар хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан бол гэмт хэрэгт тооцохоор тогтоосон ба Б-гийн шунахай сэдэлтээр хүүхдийн мөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж шүүх дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсхүл 140-480 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Шүүх Б-ийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан түүнд 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, нийгмийн халамжийн санд учруулсан 4.4 сая төгрөгийг түүнээс гаргуулан хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэв.  

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05