О.ЦОГТГЭРЭЛ: АН-ын бүлэг шинэ даргаа бүрэн дүүрэн дэмжиж ажиллана


УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдсан. Бүлгийн хуралдаанд АН-ын дарга Л.Гантөмөр оролцсон бөгөөд бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ардчилсан нам ҮБХ-оороо намын даргаа сонгож, Их хурлаараа ёсчлон батламжилж, Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн намын даргатай болсон. Ийм учраас УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар өргөтгөсөн хуралдааныг хийлээ. Өнгөрсөн хугацаанд буюу сүүлийн 3 жил маш ойлгомжгүй байдал АН-д үүссэн. Энэ асуудалд цэг тавигдлаа. Нам цэгцрэх нэг хэрэг. Одоо бидэнд, тэр тусмаа шинээр томилогдсон намын даргад асар их үүрэг хариуцлага ирж байна.  Хэт олонхоор засаглаж байгаа улс төрийн хүчин эрх чөлөөг боомилж, хувийн өмч рүү халдсан, хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөрүү халдсан, үүнийгээ эцэст нь хуулийн арга, төрийн дарангуйллаар барих дээрээ тулсан энэ увайгүй үйлдлүүдийн ард олон нийт АН-ыг хайж эрэлхийлэхэд хүргэсэн. Би тойрогтоо ажиллаад өнөө өглөө ирлээ. Тойргийн маань иргэд “Сайн сайхан зүйл яриад байдаг, гэтэл амьдрал ядуурчихлаа. Хоёрдугаарт, Монгол Улсад шударга бус байдал хавтгайрч байна. Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн чинь хулгай зэлгий санаанд багтамгүйгээр бий болчихлоо” гэж ярьж байна. Нэг ёсондоо ард түмэн тэсрэхэд бэлэн байдалтай байна. Тэр утгаараа бидэнд хийх ажил их байна.  АН-ын бүлгийн зүгээс шинээр томилогдсон намын даргаа бүрэн дүүрэн дэмжиж ажиллана” гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05