Германы Засгийн газраас Турк, Сирийн иргэдэд түр виз олгож эхэлнэ
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк, Сирийн иргэдэд төрөл төрөгсөдтэйгөө хэсэг хугацаанд хамт амьдрах боломж олгож байгаагаа Герман улсын засгийн газар зарласан талаар Aljazeera мэдээлэв. Тодруулбал, Германд ирэх Турк, Сирийн ард иргэдэд гурван сарын хугацаатай ердийн виз олгохоор болжээ.
Сонирхуулахад, Герман улсад Турк гаралтай 2.9 сая хүн амьдардгийн талаас илүү хэсэг нь Туркийн иргэний харьяалалтай байдаг бол Сири гаралтай иргэдийн тоо 924,000 орчим гэсэн судалгаа байдаг аж.