Аврагчид: Нурангид дарагдсан эмэгтэйн дуугаар нь чиглэлээ авч явсаар очсон
БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг 8 найм дахь хүнээ нурангиас эсэн мэнд гаргасныг ОБЕГ-аас мэдээллээ.Багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр "Манай аврагчид аврах ажиллагаанд амжилттай оролцож байна. Найм дахь хүнээ нуранги доороос эсэн мэнд гаргалаа. Дараагийн аврах ажиллагаанд хэрхэн оролцох талаар одоо ярилцана" гэв.Аврагч "Англи хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй хүмүүс байсан болохоор ойлголцлоо.
Нурангид дарагдсан эмэгтэйн дуугаар нь чиглэлээ авч явсаар очиж дамнуурга дээр хэвтүүлээд маш нарийхан зайгаар олон цаг мөлхөж гарч ирлээ. Тухайн үед гарч чадах болов уу, өөрөө ч эрсдэлд орох болов уу гэсэн айдастай байсан" хэмээв.