Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлогдлоо
Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлогдлоо.
Түүний өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдрийн хурлыг гуравдугаар сарын 6-ныг хүртэл хойшлуулсан байна. Ингэснээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилж байна.
Өмнөх хуралд тэрбээр өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон юм.
Тэрбээр 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан бөгөөд хэргийн гэм бурууг тогтоох шүүх хурал товлогдоод байгаа билээ.