Газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 20,000 хүрлээ


Даваа гарагт Турк улсын өмнөд, Сири улсын хойд бүсэд тохиосон газар хөдлөлтийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 20,000 давсныг албаны эх сурвалжууд мэдээллээ. Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжлээд дөрөв хонож байна. Дэлхийн 95 улс тусламж үзүүлэх санал тавьсан тухай Туркийн гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглу өчигдөр Анкарад сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ. “Бид дэлхийн 95 улсаас тусламж үзүүлэх санал хүлээж аваад байна. Одоо 56 улсын 6,479 аврагч эрлийн ажиллагаанд оролцож байгаа. Өөр 19 улсын аврагчид 24 цагийн дотор ирэх төлөвтэй байна” гэж тэр мэдээлсэн юм. Өчигдөр НҮБ-ын тусламжийн ачааг тээвэрлэсэн зургаан автомашинтай эхний цуваа Туркийн хилийг давж, Сири улсын нутагт хүрчээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр Сири улсыг зорьсон байна. Өвлийн хүйтэнд олон мянган хүн орон байр, хоол хүнс, ус, цахилгаангүй хүнд нөхцөлд амьдарч байгаа нь хоёрдогч гамшгийг эхлүүлж болзошгүйг тус байгууллага анхааруулсан юм. Тухайлбал ийм хүнд хэцүү нөхцөл байдал нь газар хөдлөлтөөс ч илүү олон хүний аминд хүрэх эрсдэлтэй гэж ДЭМБ үзэж байна. Туркийн эрх баригчид өмнөх томоохон газар хөдлөлтийн дараа барилгын стандартаа шинэчилж, гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үйлчилгээг сайжруулах зорилгоор тусгай татварыг хүртэл бий болгож байжээ. Гэтэл энэ удаагийн гамшигт 1999 онд болсон газар хөдлөлтөөс илүү их хохирол амссан нь Туркийн олон нийтээс нэлээд шүүмжлэл дагуулаад байна. 24 жилийн өмнө умард Туркийн Мармарад болсон газар хөдлөлтийн улмаас 17,000 гаруй хүний амь үрэгдэж байсан юм. Энэ удаагийн газар хөдлөлтөд үүнээс ч олон хүн амиа алдаж, 6,000 гаруй барилга нураад байгаа. Сүүлийн 20 жил засгийн эрхийг барьсан ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган, түүний AКP нам үүний хариуцлагыг хүлээх ёстой гэж олон хүн үзэж байна. Тавдугаар сард болох Туркийн парламентын сонгуульд энэ удаагийн гамшиг нөлөөлөх нь тодорхой болжээ.   Эх сурвалж: BBC

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05