ШУУРХАЙ: Л.Гантөмөрийг АН-ын даргаар УДШ бүртгэжээ
Өнөөдөр /2023.02.09/ АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх Ч.Өнөрбаяр нарын өргөдлийг Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар авч хэлэлцсэн. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлэлд, “АН-ын даргаар Л.Гантөмөрийг УДШ бүртгэсэн” гэх мэдээллийг өгч байна. Ингэснээр АН албан ёсны даргатай болж байна. Энэ талаар АН-аас 18:00 цагт хэвлэлийн хурал зарласан байна. Харин УДШ-ээс энэ талаар албан ёсны тайлбарыг хийгээгүй байна.