Өнөөдөр мөрч ноход нуранги доор эрэн хайх ажиллагаа явуулж байна
Монгол Улсын эрэн хайх, аврах баг гамшгийн голомт болох Хатай хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т очсон билээ.
БНТУ-д очсон манай улсын эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдөр эрэн хайх, аврах багийн эмнэлгийн бүлэг яаралтай тусламж үзүүлэх эмнэлэг дэлгэн ажиллаж байгаа бол мөрч ноход нуранги доор эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.
Мөн өнөөдөр Улаанбаатарын цагаар 14:16 цаг (Анкарагийн цагаар 09:16)-т Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хошууч генерал Ж.Бадамбазар Монгол Улсаас очсон багийн үйл ажиллагаатай танилцжээ.