Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудыг жилийн дотор сэргээнэ


Сүйрэл дагуулсан газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо Турк улсад 12 мянга 391 хүрснийг тус улсын Гамшгийн менежментийн агентлагаас мэдээллээ. Харин Сири улсад амиа алдсан хүмүүсийн тоо 2000 гаруйгаар нэмэгдсэнийг Туркийн “TRT” телевиз мэдээлсэн байна. Турк улсын болон дэлхийн 40 гаруй орны илгээсэн аврах багийнхан эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам гамшигт нэрвэгдэгсдийг эсэн мэнд олох магадлал багассаар байна. БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоан тус улсын Засгийн газар гамшгийн дараа шуурхай арга хэмжээ авч чадалгүй цаг алдсаныг хүлээн зөвшөөрсний зэрэгцээ газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудыг нэг жилийн дотор сэргээн босгохоо амлажээ. Гамшгийн бүс нутагт хүрэлцэн очоод буй тэрбээр орон гэрээ алдсан бүх иргэдийг орон байраар хангахаас гадна одоохондоо майханд амьдрах хүсэлгүй байгаа иргэдийг Газар дундын тэнгисийн эрэг дагуух зочид буудлуудад шилжүүлэн байршуулах боломжтой гэсэн байна. Түүнчлэн гамшигт нэрвэгдсэн өрх бүрд 10 мянган лира буюу 531 ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр болсныг зарлав. Лхагва гарагт Турк улсын интернэт үйлчилгээ үзүүлэгч зарим компаниуд “Twitter” платформд нэвтрэх хандалтыг хаасан байгааг интернэт сүлжээний хяналтын “Netblocks” веб сайт илрүүлсэн байна. Тухайн өдөр Туркийн Засгийн газраас газар хөдлөлтийн дараах үйл явдал болон гамшгийн хариу арга хэмжээний талаар сошиал сувгуудад худал мэдээлэл ихээр тархаж байгааг буруутгасан мэдэгдэл гаргасан аж. “Twitter” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск Туркийн Засгийн газраас тус платформын хандалтыг хязгаарласан шийдвэрийн тухай “илүү мэдээлэл авахаар” холбогдсон бөгөөд Засгийн газар хандалтыг удахгүй эргэн нээх болохоо мэдэгдсэнийг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Түүнчлэн “Twitter” компанийн төлөөлөгчид сошиал платформ дээрх худал мэдээллийг таслан зогсооход тус улстай хамтран ажиллахаар амлалт өгснийг тус улсын төрийн хэвлэл мэдээлжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05