Т.Доржханд: Улстөрчдийн бэлэг тараадаг асуудлыг хуулиар зохицуулах хэрэгтэй


УИХ-ын гишүүн Т.Доржханд цагаан сарын үеэр иргэдэд бэлэг өгөхгүй байхыг уриалж, Хуулийн төсөл боловсруулсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-ын гишүүдийн бэлэг тараадаг байдлыг таслан зогсоох ёстой хэмээн хуулийн төсөл боловсруулсан. Ардчилсан оронд бэлэг тараадаг байх ёсгүй. Гэтэл манайд улс төрчид маань өмнө нь хийж л байсан, одоо ч бэлгээ тараадаг хэвээр байгаа. Яагаад гэхээр, хуулиар хориглоогүй. Хуулиар зөвхөн сонгууль болох жилийн  нэгдүгээр сарын нэгнээс хойш ямар нэг эд өлгийн зүйл тарааж болохгүй гээд Сонгуулийн тухай хуулиндаа заачихсан. Тэгэхээр сонгуулийн өмнөх жилүүдэд бэлгээ өгч болно гэсэн үг болчихож байгаа юм. Бусад үед нь өгч болох, хуулиар хориглоогүй зүйлийг бид хийх эрхтэй гэсэн тайлбар хийж байна. Нөгөө талаас энэ бол үндэсний уламжлал юм. Цагаан сарын баяраар ахмад настандаа гар хоосон золголтой биш дээ гээд байна. Уламжлалыг гэр бүлийнхээ хүрээнд хийж болно. Гэтэл тангараг өргөсөн УИХ-ын гишүүн юм бол бэлэг тараах байдлаар өөрийнхөө дэмжлэгийг нэмэгдүүлэх, бэлэг тараах байдлаар өөртөө давуу байдал үүсгэж болохгүй. Тэр агуулгаараа зөвхөн сонгуулийн жилийн зургаан сард хориглосон заалтыг өөрчлөн сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд хориглоё гэдэг агуулгаар хуулийн төсөл оруулсан. Одоо өргөн барина. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах хүлээлтээс шалтгаалаад уг хуулийн төслийг боловсруулаад жил хүлээлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар асуудал яригдвал дээрх хуулиудыг өөрчлөгдөх талаарх асуудал зайлшгүй яригдана. Тэр үед би энэ хуулийн төслөө өргөн барина. Энэ хуулийн төслөөрөө дамжуулан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалж байгаа юм. Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд зөвхөн их хурлын гишүүд хамаарахгүй нэр дэвшигч хэн бүхэнд хамаарна. Хэрэв хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүнээр цаашид ажиллах боломжгүй болох сонгуульд нэр дэвших эрхгүй, сонгуулийн үеэр бэлэг тараасан тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн бүртгэлээс хасдаг, Зөрчилийн хуулийн зохицуулалтууд байдаг” гэлээ.  

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… Өчигдөр
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… Өчигдөр
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 20 цагийн өмнө
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 20 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… Өчигдөр
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06