Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “БНТУ-ын олон муж, хот тосгоныг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд олон мянган хүний амь эрсдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирч байгаад гүнээ гашуудаж, сэтгэл зүрх шимширч байна. Хүнд гамшигт амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхдөд болон түүхэн холбоотой Турк Улсын нийт ард иргэдэд Монголын ард түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Энэ хүнд цаг мөчид Монгол Улс төдийгүй дэлхий нийт Туркийн ард түмний уй гашууг сэтгэл зүрхээрээ хуваалцаж байна. Улс орнуудын үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж гамшгийн хохирол, хүндрэлийг бага ч болов нимгэлнэ гэж найдаж байна. Турк Улс энэхүү хүнд сорилтыг дэлхийн улс түмний хамт даван туулна гэдэгт бүрэн итгэж байна” хэмээв. БНТУ-ын Элчин сайд Зафер Атеш “Байгалийн гамшигт 10 гаруй мянган хүн амиа алдаж бидэнд маш том гарз, хохирол учраад байна. Хүнд цагт аврах багаа илгээсэн цөөхөн орны нэг нь Монгол. Монгол Улс ковидыг амжилттай даван туулсан. Цар тахлын үед сайн ажилласан, туршлагатай, сор болсон залуусаа манай улсад илгээлээ. Монголын баг гамшгийн голомтод ажиллаж, хүний амь аварч байна. Бидэнтэй хамт байгаа монголчууддаа гүн талархал илэрхийлье” гэлээ.  

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05