АМТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийнхэн архидаж, дарга Г.Мөнхсайхан нь хүн бэртээжээ
АМГТГ-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 4-ний өдөр Тэрэлжид цасны баяр тэмдэглэжээ. Ингэхдээ үнэтэй хамтлаг, дуучид, хөтлөгчид авчирж баяраа нэлээн нижгэр хийжээ. Улмаар тухайн өдрийн шөнө архидан согтуурч маргаан үүсгэж, нэр бүхий албан тушаалтан мэргэжилтнийхээ биед халдсан байна.Энэ талаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад “Тийм гомдол ирсэн нь үнэн” гэдэг мэдээллийг өглөө. Эх сурвалжийн мэдээллээр Н гэгч гомдол гаргажээ.
Харин хэрэгт холбогдогч нь АМГТГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан гэгч аж. Г.Мөнхсайханы хувьд өдгөө Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн албыг давхар хашдаг. Мөн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нарын нэлээн дотны нөхөр гэлцдэг. Уг угшил нь Архангайнх.
Ер нь Баянголын төлөөлөгчид өөр хоорондоо нэлээн таарамж муутай байдаг гэх. Өнгөрсөн аравдугаар сард мөн хоёр төлөөлөгч хоорондоо ам муруйж төлөөлөгч Б.Батзориг төлөөлөгч С.Сүхбаатарын биед халдсан. Бүр тодруулбал, нүүрэн тус газар нь өшиглөж, усны сав шидэж зодсон байна. Энэ үед Б.Батзоригийн эл бусармаг үйлдэл, танхайрлыг дээрх АМГТГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан гэгч хараад зогсож байсан байх жишээний. Өдгөө хүний биед халдсан Б.Батзориг гэгч Ж.Ганбаатарын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг бол өмнө нь туслахаар нь ажиллаж байсан.
Б.Батзоригийн ээж Баянзүрх дүүргийн Зөрчлийн хэргийн прокурор учир энэ хэрэг өдгөө хаагдсан байх магадлалтай гэж хардаж байна. Ж.Ганбаатарын ойрын гэгдэх “хамраа сөхсөн” эдгээр төлөөлөгчид хэрэг үйлдээд, нуун дарагдуулаад явсаар л байх уу?.
Төрийн ёсзүй, хэмнэлтийн горим гэдэг юм АМГТГ-т үйлчилдэггүй юм уу.