Украины Ерөнхийлөгч Их Британид айлчилж, Чарльз хаантай уулзлаа


Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський дайн эхэлснээс хойш анх удаа Их Британид айлчилжээ. Тэрээр Лондон хотноо III Чарльз хаан болон Ерөнхий сайд Риши Сунактай уулзаж, украин цэргүүд суралцаж буй цэргийн баазад очсон байна. Володимир Зеленський Их Британийн парламентад үг хэлэхдээ Украины зэвсэгт хүчинд байлдааны нисэх онгоц шаардлагатай байгаа талаараа хэлжээ. Түүнийг Их Британийн хааны агаарын цэгийн хүчний онгоц Лондонгийн Станстед нисэх буудалд хүргэсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд Риши Сунак угтан авчээ. Зеленський Парист очиж Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Германы канцлер Олаф Шольцтой уулзахаар төлөвлөж байна. Пүрэв гарагт Брюссельд Европын холбооны төрийн тэргүүнүүдтэй уулзах аж. Их Британийн парламент Зеленськийг халуун дулаанаар угтан авч, парламентын дарга украинаар "Украин улс мандан бадраг" гэх үгсээр түүнийг тайзнаа урьжээ. Гишүүдийн дунд Ерөнхий сайд Риши Сунакаас гадна өмнөх Ерөнхий сайд Борис Жонсон болон Тереза Мэй нар ирсэн байв. Ерөнхий сайд асан Борис Жонсонд Зеленський тусгайлан талархсанаа илэрхийлжээ. Тэрээр Их Британид танк болон бусад зэвсгээр тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлсэн ч одоогоор Украинд Оросын пуужингаас агаарын орон зайг хамгаалахын тулд сөнөөгч онгоц хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн байна.Зеленський парламентад үг хэлэхдээ "Бидэнд эрх чөлөө байна. Эрх чөлөөгөө хамгаалах жигүүр өгөөч" хэмээжээ. Тэрээр Оросын түрэмгийллийн эсрэг Их Британи, Украины хамтарсан тэмцэлд "Эрх чөлөөний жигүүр" гэх шинэ уриа үг санал болгов. Үг хэлэх үедээ Зеленський парламентын дарга Линдси Хойлд хамгийн амжилттай яваа нэгэн хүний ​​дуулга бэлэглэжээ. Тэрээр "Их Британид хаан нь агаарын хүчний нисгэгч бол өнөөдөр Украинд нисэх хүчний нисгэгч бүр хаан болж байна" гэжээ. Зеленський 1970-аад онд армид алба хааж байхдаа III Чарльз хаан агаарын цэргийн хүчний нисгэгч байсан гэх санааг агуулж дээрх үгсийг хэлсэн байна. Эх сурвалж: ВВС

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05