Согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэн зам дээр ажиллаж байсан цагдаагийн ажилтанг мөргөсөн байна.
Тухайн цагдаа эмнэлэгт хүргэгдэж, сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэсэн ч өчигдөр /2023.02.07/ нас баржээ. Талийгаач 40 настай, цагдаагийн албанд 21 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байжээ. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.