С.Ганбаатар гишүүний эхнэр Хөгжлийн Банкны зээлдэгчтэй хамтарсан компани эзэмшдэг нь нотлогдов


Хөгжлийн Банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас "Түмэн жинчин" ХХК-д төмсөөр чипс үйлдвэрлэх төслийнх нь хүрээнд 674 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилтийг олгожээ. Уг зээлийг 2012 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс нийт найман жилийн хугацаатай олгосон байна. "Түмэн жинчин" ХХК нь санхүүжилт хүсэгчдэд тавигдах шаардлагыг хангаагүй аж. Тус компанид тоног төхөөрөмж нийлүүлэх компани нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна. Хөгжлийн Банкны сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр зээл авсан компанийн захирлаас дараах асуултыг асуув. Тэрбээр "Монголын үйлдвэрчний эвлэлд та алба хашиж байсан уу. Урьд нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эсвэл одоо ажиллаж байгаа хүмүүсийн хамаарал бүхий этгээдтэй хамтарсан компани танд бий юу? Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хамаарал бүхий байдлаас харахад Б.Тунгалаг гэдэг хүн гарч ирээд байна. Та түүнтэй хамтарсан компани эзэмшдэг үү. Энэ хүнийг таних уу. Тухайн хүн УИХ-ын гишүүний гэр бүлийн хүн мөн үү?" хэмээн асуулаа. Түүний асуултад "Түмэн жинчин" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цогбадрах "Миний хувьд барилгын инженер хүн. 2007-2012 оны хооронд үйлдвэрчний эвлэлд барилга, аж ахуй хариуцсан ахлах инженер, мэргэжилтнээр ажиллаж байсан. Нэг жил орчим хөөцөлдөж байж зээл авсан. Болохгүй байна гэсэн болгоныг нь уйгагүй засаж, зээл авсан юм. Б.Тунгалаг гэдэг хүнтэй хамтарсан компани эзэмшдэг. Компанийн нэрийг санахгүй байна. Манай инженер бөгөөд одоо ч надтай цуг ажилладаг. Энэ хүн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэр бүлийн хүн" гэдгийг хэлэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05