МИАТ компани энэ онд “Боинг 787-900” онгоц оруулж ирэх гэрээ хийжээ

Admin
10 цагийн өмнө

Агаарын тээвэрлэгч компаниудад 2023 онд 1.5 сая, 2024 онд 2 сая зорчигч тээвэрлүүлэх зорилт тавьж энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээр байгуулжээ. Үр дүнд нь дотоодын агаарын тээвэрлэгчид 13 улсын 47 цэг рүү нислэгийн томилгоо авч, 23 улсын 100 цэгт зорчигч болон ачаа тээвэрлэх боломж бүрдээд байна. Тухайлбал:
  • “Хүннү Эйр” ХХК-д Бишкек-Дели-Бишкек агаарын тээвэрлэлтийн тавдугаар эрхтэй нислэг үйлдэх
  • “Изинис эйрвэйз” ХХК-д Улаанбаатар-Сингапур-Улаанбаатар
  • “Хүннү Эйр” ХХК-д Бишкек-Дубай-Бишкек агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрхтэй нислэг үйлдэх
  • “Аэромонголиа” ХХК-д Улаанбаатар-Анталья-Улаанбаатар
  • “МИАТ” ТӨХК-д Улаанбаатар-Доха-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх томилгоо тус тус олголоо хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Мөн Япон улс руу 7 хоногт 60 удаа, БНСУ руу 7 хоногт 70 удаа, БНТУ руу 7 хоногт 34 удаа нислэг үйлдэх боломж бүрдсэн. Нислэгийн томилгоог өмнө нь шууд дээрээс шийддэг байсан бол одоо дотоодын таван авиа компани хоорондоо тохиролцсон тохиолдолд томилгоо шууд олгож тэгш шударгаар өрсөлдөх  боломж бүрдүүлсэн хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Манай улс 2023 онд том оврын дөрвөн онгоц оруулж ирэхээс тавдугаар сард МИАТ компани “Боинг 787-900” онгоц оруулж ирэх гэрээ хэлцэл хийлээ. Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохыг зорьж байна хэмээн салбарын сайд мэдээллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05