"Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66 байхад 65 хүртэл тэтгэвэр өгөхгүй гэж болохгүй"

Admin
12 цагийн өмнө

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах уулзалтыг Соёлын төв ордонд зохион байгууллаа. Энэ үеэр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай:-Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын багц хуулийн өргөн хүрээний хэлэлцүүлгийг Монголын Үйлдвэрчний холбооны идэвхтэн сонгуультан, гишүүдийн дунд эхлүүлээ. Энэ хууль улс орны нийгмийн хамгааллын суурь болж, хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгааг бий болгож, эрсдлийг даатгадаг маш чухал хууль. 21 аймгийн 300 гаруй төлөөлөл цахимаар, 300 орчим эвлэлийн гишүүн биечлэн оролцлоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо даатгуулагчдыг төлөөлөх хамгийн том олон нийтийн байгууллага. Иймээс уг асуудалд голлох байр суурьтай оролцож буй. Сүүлийн арван жил тэтгэврийг өвлөх асуудлыг хөндөж, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт шахан шаардаж байж оруулсан. Даатгал төлөгч тэтгэврээ өөрөө авч чадахгүйд хүрэхэд үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байвал сэтгэл хангалуун байна. Харамсалтай нь, манай нийт эрчүүдийн 50 хувь нь 60 насанд хүрэхгүйгээр буюу тэтгэврийн нас хүрэлгүй нас бардаг гэх Хүн ам, статистикийн судалгаа бий. Гэтэл уг хуулийн төсөлд эрэгтэй, эмэгтэй тэтгэврийн насыг 65 болгох, хөдөлмөрийн хүнд нөхцөлийг авч хаях тухай тусгасан байна.-Хөдөлмөрийн хүнд нөхцөлийг хасах талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ?-Өнөөдөр хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийн төлөөлөл хэлэлцүүлэгт ирсэн байгаа. Өөрсдөө хүнд нөхцөлд ажиллаж үзээгүй хүмүүс л хүнд нөхцөлийг авч хая хэмээн асуудалд хандаж байна. Энэ бол туйлын буруу. Хууль хөрсөн дээр хэрэгждэг байх ёстой. Мөн ажилтнуудад олгодог хоол, унааны мөнгөнөөс ХАОАТ авдаг. Тухайлбал, нэг ажилтны унааны 1000 төгрөгөөс нь ХАОАТ 10 хувь, НДШ 11,5 хувь авна. Ажил олгогч 1000 төгрөг унааны мөнгө өгснийхөө төлөө 11 хувь төлнө. Ингээд нийт 30 хувийн шимтгэлийг 1000 төгрөгөөс нь авч байна. Энэ мэтээр хүмүүсийн шууд өдөр тутмын хэрэглээндээ зарцуулдаг мөнгөнөөс шимтгэл татахаа больё.-Тэтгэврийн насыг 65 болгох тухай асуудал маргаан дэгдээсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?-Тэтгэврийн насыг эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 65 байлгах асуудлыг жендэрийн тэгш эрхтэй холбож тайлбарладаг. Гэхдээ эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, тэтгэвэрт арай эрт гардаг олон улсын жишигтэй. Тиймээс тэтгэврийн насыг нэмэх асуудлыг бид дэмжихгүй байгаа. Монголчуудын дундаж наслалт, эмнэлгийн чанар, хүртээмж, тэтгэвэр авахаасаа өмнө нас барж буй байдлыг авч үзэх хэрэгтэй. Дундаж наслалт 66 байхад 65 нас хүртэл тэтгэвэр өгөхгүй гэж болохгүй. Тиймээс иргэдийг Нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл авч, санал хүсэлтээ илэрхийлэхийг уриалъя. Мөн тэтгэврийн долоо биш таван жилийн дунджаар тогтоох тухай хууль яригдаж буй. Үүнийг анхнаасаа долоон жил болгодог нь буруу байсан. Гэхдээ жилд 3000 хүн нийгмийн даатгалаа хамгийн багаар төлж байснаа, хамгийн өндрөөр төлж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хамгийн бага хувь нэмэр оруулж байгаад тэтгэвэрт гарах дөхөөд таван жилийн өмнөөс хамгийн өндрөөр төлдөг. Ихэвчлэн хувийн компанитай хамгийн боломжтой хүмүүс ингэж хуулийн цоорхой ашигладаг. Тиймээс үүнийг цэгцлэх шаардлагатай. Эс тэгвээс нийгмийн даатгалын санд хэсэг хүмүүс маш бага мөнгө өгөөд маш том шанагаар хутгаж аваад байгааг ойлгоорой.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05