Д.Пүрэвдаваа: Машин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх журмыг эрх баригчид хэлэлцлээ


НИТХ-ын ээлжит XVII хуралдаан өнөөдөр /2023.02.06/ болж, хуралдаанаар Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, машин ачих журамд өөрчлөлт оруулах тэр дундаа ачилтын төлбөрийг нэмж 100 мянган төгрөг болгох асуудлыг хэлэлцэв. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа мэдээлэл өглөө.

Тэрбээр "2024 оны НИТХ хамгийн чадамжгүй нь байна. Бүх эрх мэдлийг нь Засгийн газар авсан. Төсвийн мэдлийг нь Засгийн газар авсан. Түгжрэлийн сайдтай болж 300 гаруй тэрбум төгрөгөөр автобус худалдаж авах жишээний. Өнөөдрийн тулгамдсан асуудал бол тээврийн хэрэгслийн ачаалал. 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Зогсоолын хүртээмжгүйгээс болж зарим тохиолдолд иргэд дүрэм зөрчиж машинаа байршуулдаг. Энэ бол амьдралын шаардлага. Гэтэл өнөөдөр машин ачиж, тээвэрлэх журамд өөрчлөлт оруулах гэж байна. Иргэдийн амьдралд ямар эерэг үр дүн гарах юм бэ гэдгийг асуухад хэн ч хариулж чадахгүй байна. ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэнгийн хувьд "Журмыг чангатгаж байж зөрчил буурна" гэж хэлж байна. Өнгөрсөн жил 52 мянган удаа тээврийн хэрэгслийг ачиж 3 тэрбум төгрөгийг иргэдээс авсан байна. Угтаа бол иргэдийн буруу байхгүй. Хотыг зөв төлөвсөн, зогсоол нь хүртээмжтэй, газар олголт нь хууль журмын дагуу байсан бол иргэд дүрэм зөрчихгүй байсан байх. Энэ гурван тэрбумаас нийслэлийн төсөвт нэг ч төгрөг ордоггүй бөгөөд 15 компани хуваагаад авчихдаг. Ийм журмын төслийг эрх баригчид хэлэлцэж байна. Ачилтын компаниуд иргэдийг гурван удаа дуудаад, гурван удаа утсаар залгаад тэр даруйд нь ачна гэж байна. Ядаж 10 минут хүлээх ёстой биз дээ. Угтаа бол ачилтын компаниуд ачаад явж байхдаа мессеж бичих нь. Мөн машиныг ачаад хөдлөхөөс өмнө эзэн ирвэл тавин хувиар мөнгийг тушаана. Ачилтын 60 мянган төгрөгийг нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгоно гэж байна. Жаахан ардчилсан байл даа. Аль болохоор ачихгүй байх, зөрчлийг багасгахад анхаарах ёстой" гэлээ. Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах төлөөлөгчдийн болон иргэдийн саналуудыг нэгтгэн, тэмдэглэл гаргаж, Хууль зүй, дотод хэргийн сайдад хүргүүлэхээр боллоо.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… Өчигдөр
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… Өчигдөр
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 5 цагийн өмнө
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 5 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… Өчигдөр
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06