Ц.Даваасүрэн: Газрын цахим биржийг байгуулж, газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн системтэй болно


Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Одоогийн байдлаар 370 гаруй субьект газар олгох шийдвэрийг гаргаж байна. Эдгээрийн дийлэнх нь сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар буюу улс төрийн албан тушаалтан байна. Иймд энэ байдлыг өөрчилж, иргэд, олон нийтийн саналыг тусган боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас өргөн мэдүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төлөвлөгөөний дагуу Газрын мэргэжлийн байгууллага газар олгох асуудлыг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруултын зарчмаар цахим системээр шийдвэрлэх, гаргасан шийдвэртээ дээд шатны байгууллагын өмнө өөрөө хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна.

Өнөөдрийн байдлаар долоон дэд систем, хоёр мэдээллийн сан бүхий Газрын нэгдмэл сангийн удирдлагын системээр дамжуулан төлөвлөх, олгох, бүртгэх, үнэлэх, татвар төлбөр ногдуулах, газрын төлөв байдал, чанарыг хянах, нөхөн сэргээх, хамгаалах газар зохион байгуулалтын цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хууль батлагдсанаар энэхүү газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг бүрэн утгаар нь ашиглах хууль, эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр газрын эрх олгох үйл ажиллагааны шат дамжлага, хүнд суртал багасаж, улс төр, ашиг сонирхлоос ангид мэргэжлийн шийдвэр гаргах, гарсан шийдвэр ил тод болж, тэр болгонд иргэд хяналт тавих нөхцөл бүрдэх юм.

Шинэчилсэн хуулийн төсөлд газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, хүн, хуулийн этгээдэд газрыг хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах харилцааг зохицуулахаар тусгасан. Мөн цахим үйл ажиллагаатай газрын биржийг байгуулж, газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн системийг бий болгосноор газрын хууль бус, далд арилжааг зогсоож, татварын бааз суурийг өргөжүүлэн газар, үл хөдлөх эд хөрөнгөөс улсын төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэх юм. Монгол Улсын иргэд хүссэн тохиолдолд газар өмчлөх эрхээ, түүнээс гадна иргэн, хуулийн этгээд газрын хязгаарлагдмал эрхээ дуудлага худалдаагаар худалдах зэрэг үйл ажиллагааг газрын биржээр дамжуулан явуулж байх, тэрхүү үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, хараат бус байх зохицуулалтыг шинээр тусгасан. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан Газрын нэгдмэл санг газар ашиглалтын зориулалтаар нь нарийвчлан тооллого хийж, улсын хэмжээнд эрхийн төрөл харгалзахгүйгээр газрын гадарга, газар, түүний дэд талбар, объектыг улсын бүртгэлд бүртгэх, кадастрын зураглалын ажлыг хийх, кадастрын мэдээллийн сан үүсгэх, газрын үнэлгээ, төлбөр, татварын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа тул кадастрын нэгдсэн тогтолцоог бий болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг Кадастрын тухай хуулийн төсөлд тусгасан.

Төрөөс улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаатай уялдан улсын тусгай болон нийгмийн зайлшгүй хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн болон эзэмшил, ашиглалтад байгаа газрыг чөлөөлөх шаардлага гарч байна. Үүнтэй холбоотойгоор газар чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгож, гагцхүү хуульд заасан үндэслэлээр газар чөлөөлөх, газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээдэд нөхөн төлбөрийг олгох, мөн төрийн байгууллага болон газар чөлөөлөлтөд өртөгч хүн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой болгосон зохицуулалтыг цогц байдлаар тусгасан Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан.

Газрын багц хууль батлагдсанаар газрын нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтыг хийх эрх зүйн цогц орчин бүрдэх, газар олгох, бүртгэх, гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэйгээр зохион байгуулах, газрыг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах, төрийн өмчийн газрыг иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлж иргэн, хуулийн этгээдэд тодорхой зориулалт, хугацаагаар шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах, нийтийн зориулалттай орон сууц болон олон өмчлөгчтэй барилгын доорх газрын эрхийг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхийг олгох нөхцөл бүрдэнэ. Мөн газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж газрын маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн хуулийн этгээдэд нөхөн олговор олгох эрх зүйн орчин, боломжийг бүрдүүлэх, газрын төлөв байдал чанарт хяналт тавьж, газрын ашиглалт, хамгаалалт бэлчээрийн менежмент сайжирна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24