Тээврийн хэрэгслийг гэрчилгээг цахим болгох цогц ажилд ₮13 тэрбумыг баталжээ


"Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах, суурилуулах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнтэй холбоотой санхүүжилтийн задаргааг батлуулах ажлыг хийж байна.2023 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд RFID чипийг тээврийн хэрэгсэлд наана" хэмээн ЗТХЯ-ны хэлтсийн дарга мэдээллээ.

Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг RFID технологи нь Улаанбаатарын зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоог бий болгох ажил юм. АНУ, БНСУ, Сингапур технологийн дэвшлийг ашиглан тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хянаж, иргэддээ мэдээлэл өгдөг.

Иргэддээ түгжрэлийн болон зам тээвэртэй холбоотой мэдээллийг өгдөг болно. Тухайлбал, та энэ сард оношилгоонд орох нь байна, таны явдаг зам дээр өнөөдөр засвар хийж байна зэрэг мэдээллийг иргэнд өгдөг болно. Ингэснээр түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн гарна. Товчоодоор ороход хүлээх шаардлагагүй болсныг та бүхэн мэдэж байгаа. Цаашид авто зогсоол, авто тээвэртэй холбоотой үйлчилгээг авахад иргэдэд хялбар болгох юм" хэмээн ярилаа.Мэдээллийн дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
  1. RFID чиптэй болсноор мөнгөний болон зорчих хөдөлгөөний лимит байхгүй.
  2. Гуравдугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг тараах журмаа танилцуулна. Цахим гэрчилгээг хаанаас ч авч болно.
  3. RFID чипэд аль улсын тоног төхөөрөмжийг худалдан авахаа ажлын хэсэг тодорхой болгосон.
  4. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрт өөрчлөлт ороогүй. Хуучин тарифаараа байгаа.
  5. RFID уншигчийг холбогдох байгууллагын хяналт дор урд болон хойд хөрш, Сингапурын төхөөрөмжтэйгөөр технологийн шийдлүүдийг гаргасан.
  6. Цахим гэрчилгээтэй болсноор түгжрэл хэдэн хувиар буурахыг одоогоор судалгаа, шинжилгээ хийж байна.
  7. Импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд гуравдугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг олгоно. Одоогоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг 14,700 төгрөгөөр олгож байгаа.
  8. Тээврийн хэрэгсэлдээ цахим гэрчилгээ аваагүй бол Улаанбаатарын хөдөлгөөнд оролцох хязгаарлалтыг хийнэ.
  9. Ажлын хэсгийн хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоо гаргасан. Одоогоор 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлаад байна. НЗДТГ-ын хөрөнгөөс гурван тэрбум төгрөг, жолоочийн албан журмын нөөц сангаас 10 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлууд багтсан.
  10. 2022 оны жилийн эцсийн мэдээгээр 103 тэрбум төгрөгийн торгуультай тээврийн хэрэгсэл зорчиж байна. 103 тэрбум төгрөг улсын санд ороогүй. Өнөөдрийн үйлчилж буй хуулиар торгуультай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох эсэх нь тодорхойгүй учраас хуульд өөрчлөлт орсны дараа шийдэгдэнэ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05