"Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг гуравдугаар сарын 1-ээс олгоно"


Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд цахим гэрчилгээтэй болох ёстой гэж НЗДТГ-аас мэдэгдсэн. Цахим гэрчилгээ олгох болон бэлтгэл ажил, RFID технологи болон замын түгжрэлийн эсрэг хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлын талаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг мэдээллээ. Тэрээр "Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөөний нэг нь удирдлагын ухаалаг системийг нэвтрүүлэх юм. Нийслэлд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400-500 мянга нь өдөр тутам хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн 61 байршилд уншигч байрлуулж эхэлсэн ба 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Уншигчийн унших tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгож дуусгана. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэглэж эхлэхээр төлөвлөж байна. Энэ систем бий болсноор нийтийн тээврийн төлбөр тооцоо болоод тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг цахимжуулах нөхцөл бүрдэнэ. Торгуулийн төлбөр тооцоог уян хатан болгож төлснийхөө дагуу хөнгөлөлт авдаг, төлөхгүй удвал алданги тооцдог болно. Татвар хураамж нь одоогийн хуулийн дагуу хэвээр байна. Одоогоор бүсчлэлийн асуудал байхгүй. Тээврийн хэрэгслийн зорчилтыг хянахгүй, хувийн мэдээлэлд халдахгүй" гэв.Харин ЗТХЯ-ны хэлтсийн дарга н.Мөнхнасан "Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй 1 сая тээврийн хэрэгсэлд RFID чип наана. Энэ цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан. Жолооч албан татварын нөөц сангаас 10, нийслэлийн төсвөөс 3 тэрбумыг гаргана" хэмээв.Нийслэлийн цахим хөгжил мэдээллийн технологийн газрын дарга н.Чинзориг "RFID нь зам тээврийн нэгдсэн систем бий болгох ажлын нэг хэсэг. Нийслэлийн бүх замуудад мөшгөх төхөөрөмжийг байгуулсан. Цахим гэрчилгээг 3 сарын 1-ээс олгож эхэлнэ. Зорчих хөдөлгөөний хязгаар байхгүй. Иргэд мэдээлэлтэй байх боломжийг олгохын тулд цахим гэрчилгээгээр дамжуулан байнга явдаг замын хаасан байдал болоод торгуулийн мэдээллийг хүргүүлдэг болно. Түгжрэл буурна гэхдээ хэдэн хувьтай буурахыг хэлж мэдэхгүй байна" гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… Өчигдөр
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… Өчигдөр
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 5 цагийн өмнө
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 5 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… Өчигдөр
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06