Баянзүрх дүүрэг 295 сая төгрөгөөр бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийнэ

Admin
Өчигдөр

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Баянзүрх дүүрэг нэг автобусны буудлыг 295 саяар тохижуулна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ ажил зөвхөн нэг автобусны буудлыг тохижуулах тухай биш юм. Харин дүүргийн 23 дугаар хорооны автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил аж.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нь дүүргийн алслагдмал хороодын нэг. Энэ нь хорооны иргэд автобус их хүлээдэг, хүйтэнд даардаг, түгжрэл их үүсдэг гэдэг асуудлыг тавьж, санал хүсэлтээ ирүүлдэг. Иймд холбогдох байгууллагатай ярьж автобусны тоо, чиглэлийг нэмэхээр болсон байна. Тус ажилтай холбоотойгоор автобусны эцсийн буудлыг цогц байдлаар тохижуулах шаардлага гарчээ. Тухайн байршилд буюу нийт 4379 м.кв талбайд:
- Монос, улиас, нарс, хайлаас, шар хуайс тарьж, ногоон байгууламж бий болгоно
- Сандал
- Явган зам талбай
- Гэрэлтүүлэг
- Саравч
- 20 авто машины ил зогсоол
- Автобусны хоёр буудал гэх мэт цогц ажил хийгдэнэ. Энэ ажлыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн хамт олон хийж гүйцэтгэхээр болжээ.
Автобусны эцсийн буудлыг тохижуулах ажил 23 дугаар хорооноос гадна 14 дүгээр хороо Халдвартын эцэс, 9 дүгээр хороо Шархадны эцэс, 20 дугаар хороо Гачууртын эцсийн буудлууд дээр хэрэгжих юм. Цогц ажлыг хийхдээ иргэдээс санал авч, автобусны буудлын чиглэл, нөхцөл байдал дээр үндэслэн, судалгаа хийн, зураг төслийг боловсруулсан. Автобусны эцсийн буудлуудыг ийнхүү цогц байдлаар тохижуулснаар төлөвлөлт сайжирна, автобусны эргэлт нэмэгдэнэ, түгжрэл тодорхой хувиар буурахаас гадна иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05