Б.Жавхлан: 10 саяас дээш цалин, хөлстэй иргэдийн 10 саяас давсан орлогод шаталсан татвар ногдуулна


Хувь хүний орлогын албан татварын нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сарын цалингийн орлого нь 10 сая төгрөгөөс давсан хөдөлмөр эрхлэгчийн 10 сая төгрөгөөс дээших орлогод нь 1-5 хувийн шаталсан татвар ногдуулах хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийн энэ өөрчлөлт болон төсөв, санхүүгийн бодлогын талаар Сангийн сайд Б.Жавхлангаас сэтгүүлчид тодруулсан юм.-Сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд 1-5 хувийн татвар нэмж ногдуулах хууль хэрэгжиж эхэллээ. Шаталсан татварыг нэвтрүүлэх ямар хэрэгцээ шаардлага байв?-Шаталсан татвар болон тансаг хэрэглээнд тавьдаг татвар нь олон улсад нийтлэг байдаг сонгодог татварын нэг хэлбэр. 1990 оноос хойш хуучин зүүн Европын орнууд хуучин социалист дэглэмтэй байсан орнуудын хувьд энэ татвар нэлээд хожуу орж ирсэн. НӨАТ-тай хэлбэр түүхийн хувьд адилхан татвар юм. Шаталсан татвар манай улсад шинэ зүйл биш. Анх 1993 онд хүн амын орлогын татвар анх нэвтрэхэд 40, 27, 15, 2 хувь, 1997-2004 он хүртэл 40, 20, 10 хувь, 2004-2007 он хүртэл 30, 20, 10 хувь гэсэн шатлалтай явж ирсэн бол түүнээс хойш шаталсан татварын хөнгөлөлттэй явж ирсэн юм. Засгийн газраас шаталсан татварыг эргэж нэвтрүүлэхээр хоёр дахь удаагаа оруулж батлуулсан юм. Өмнө нь ороод буцсан нь шатлалыг хэт багаар тогтоосонтой холбоотой байсан. Харин шаталсан татварын хөнгөлөлттэй явж ирсэн. ХХОАТ-ыг хэдийгээр 10 хувь гэж байгаа боловч бодитоор нь тооцож үзэхэд бага орлоготой хэсэг дээрээ бараг 4.9 хувийн татвар авдаг. Сарын 10 саяас дээш, жилийн 120 сая төгрөгийн цалин, хөлсний орлоготой иргэдэд хамаатай татвар бөгөөд ийм өндөр орлоготой хэсэг ХХОАТ төлөгчдийн 0.1 хувь нь байгаа. Улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлдэг буюу ХХОАТ төлдөг 817 мянган иргэн бий. Эндээс 1361 хүн энд хамрагдахаар байна.-Шаталсан татвар тавьж эхэлснээр төсвийн орлогод ямар нөлөө үзүүлэх бол? -2023 орон нутгийн төсөвт 13-14 тэрбум төгрөг нэмэгдэх тооцоо гарч байна. Төсвийн хувьд авч үзвэл энэ нь нөлөө үзүүлэхүйц өндөр дүн биш бөгөөд сум, дүүргийн орлогод орох юм. Өнөөдөр татвар төлөгчдийн багахан хэсэгт нь оногдож байна. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар давуулахыг зорьж байгаа. Тэр үед нэг хүнд ногдох үндэсний орлого нэмэгдэхийн хэрээр өндөр орлоготой хэсэг 0.1 хувь биш магадгүй 5-10 хувь болж, төсөвт оруулах татварын хэмжээ 10 тэрбум төгрөг биш нийт төсвийн орлогын 5-10 хувь болохыг үгүйсгэхгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05