Үерийн далан, сувагт халиа үүсэж, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна


Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Энэ үеэр Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч, “Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1002 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 97, зөвлөгөө, мэдээлэл өгсөн 488, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 406, зохицуулалт хийсэн ажил тав, олон нийтийн сүлжээгээр ирсэн зургаан гомдол байсныг тэрбээр танилцууллаа. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.34 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад 13.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байжээ. Өнгөрсөн 14 хоногт мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн болон гэр хороолол, орон сууцны хороолол дундах гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэлийн асалт, ашиглалт хариуцсан байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт явууллаа. Ингэхдээ зургаан дүүргийн 10 байгууллагын хариуцсан гэрэлтүүлэгт түүвэрлэн шалгалт хийж, 112 зөрчил илрүүлэн бүртгэлжүүлсэн бөгөөд холбогдох байгууллагуудад мэдэгдэн засварлах үүрэг өгчээ. Түүнчлэн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх чиглэлд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 121.5 тонн бодис, 109 тонн давс, 30 тонн хайрга, 50 тонн дайрга зарцуулсан байна. Цаашид хүйтний эрч суларч байгаатай холбоотойгоор үерийн далан сувагт халиа үүсэж, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс үерийн далан сувгуудад урьдчилсан сэргийлэх үзлэг шалгалтыг тогтмол хийж, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг онцолсон юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05