“Эрдэнэт"-ийн удирдлагууд уулын аманд үр ашиггүй тансаг зочид буудал барьж байна"


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа мэдээлэл хийлээ. Тэрбээр "“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт Эрдэнэт хотоос 70 гаруй километрийн зайд уулын аманд 210 ортой, тансаг зэрэглэлийн зочид буудал барьж байна. Энэ ажлыг бид анхнаас нь эсэргүүцэж 2021, 2022 онд зогсоох гээд дийлэхгүй энэ оны нүүрийг үзлээ. Улс орны эдийн засаг сайн биш байна. Хүн бүр өрхийн орлогоо дээш татахын тулд бүгд л хичээж байгаа. Гэтэл "Эрдэнэт" ТӨҮГ-аас улсын төсөвт төвлөрөх мөнгөөр ийм барилга барих шаардлагагүй. Энэ бол үр ашиггүй зардал. "Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд сая мод тарина. Гадаадаас өндөр мэргэжилтнүүдийг төлбөр төлж авч ирнэ. Энэ хүрээнд сургалт явуулна. Энэ бол тухайн сургалтыг зохион байгуулах ногоон хөгжлийн төв" гэдэг зүйлийг хэлдэг. Гэтэл уулын мухарт хэн очиж сургалт хийх вэ. Ийм инээдтэй зүйл ярьж, хөдөөгийн хууль мэдэхгүй иргэдийг далимдуулж худал хэлж байна. Аль 2020 онд ажил нь эхэлчихсэн, яам тамгын газраар зөвшөөрлөө хөөцөлдөж байсан шүү дээ. Гэтэл "Тэрбум мод" хөтөлбөр 2021 онд эхэлсэн. Уснаас хуурай гарахын тулд гадаадын эрдэмтдээс сургалт авна гэж ямар ч үндэслэлгүй худлаа ярьж байна" гэлээ. Мөн тэрбээр "Би экологич хүн. Гаднаас өндөр үнэ төлж хүмүүс авч ирж, тэдний заавраар мод тарина гэж болохгүй. Манай орны газарзүйн онцлог өөр, эрс тэс дөрвөн улиралтай. Тэгэхээр өөрсдийн ойн инженер, экологичдын мэдлэгийг ашиглаж болно шүү дээ" гэдгийг нэмж дурдлаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… Өчигдөр
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 20 цагийн өмнө
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 18 цагийн өмнө
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06