Д.Ганбат: Төөрөгдсөн олон гишүүнээ цэгцэлж, үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэж ажиллана

Admin
12 цагийн өмнө

Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар тус намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат Улсын Дээд Шүүх болон цахим сонгуулийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2023 онд маш чухал улс төрийн үйл явц болох гэж байна. Юу юунаас илүү эдийн засгаа хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэх шаардлагатай. Үндэсний хэмжээний хоёр том намын нэг болох АН нь сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байгаа юм. Намайг намын дарга болгохоор дэмжсэн намынхаа гишүүдэд баярлалаа.
Уншиж байна ...

Д.Ганбат: Төөрөгдсөн олон гишүүнээ цэгцэлж, үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэж ажиллана

Э.НАМУУНЦЭЦЭГ, IKON.MN
24 МИНУТЫН ӨМНӨ
IKON.MN
Зурагзураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар тус намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат Улсын Дээд Шүүх болон цахим сонгуулийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2023 онд маш чухал улс төрийн үйл явц болох гэж байна. Юу юунаас илүү эдийн засгаа хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэх шаардлагатай. Үндэсний хэмжээний хоёр том намын нэг болох АН нь сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байгаа юм. Намайг намын дарга болгохоор дэмжсэн намынхаа гишүүдэд баярлалаа.
Та бүхнийхээ итгэл найдварыг хүлээж, намынхаа шилжилтийн үеийг туулж, баялаг бүтээгч болох дундаж давхаргыг бүтээх ажилдаа шамдан орно. Энэ сорилтыг нэр хүндтэй туулна гэдэгтээ эргэлзэхгүй байгаа. Саналын эрхтэй 153,000 гишүүн санал хураалтад оролцлоо. Үүнээс миний төлөө саналаа өгсөн 79,493 гишүүндээ талархал илэрхийлье.УИХ-д хоёр болон түүнээс дээш сонгогдсон АН-ын цөөн гишүүн бий. Тэдгээрийн нэг нь би билээ. Намайг сайн ажиллаач ээ гэдэг үндэслэлээр саналаа өгсөн болов уу гэж бодож байна. Ардчиллын төлөө гэсэн иргэн бүрийг нэгдэн нягтрахыг уриалах гэсэн юм. Төөрөгдсөн олон гишүүнээ цэгцэлж, үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэж ажиллана. Юу юунаас илүү дутагдаад байгаа сөрөг хүчний бодлогыг хэрэгжүүлэх юм.Зүүний талын намын эсрэг бодлогын өрсөлдөөн явуулж ажиллах шаардлагатай байна. Надад санал өгсөн намын гишүүдийн итгэл найдвар талаар болохгүй" хэмээв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05