Зорчигчдоо тав хутгалуулсан таксины жолооч эрчимт эмчилгээ хийлгэж байна


Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “А” гэгч нь нэгдүгээр сарын 31-ний өдрийн 23.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс "Тоёота" маркийн тээврийн хэрэгсэлд сууж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчим хүргүүлэн, тээврийн хэрэгслийн жолооч 24 настай, эрэгтэй “З” гэгчтэй таксины төлбөрөөс маргалдан, түүний биед халдан зодож, хоолой хэсэгт хутгаар 1 удаа зүсэж, хэвлий болон гарын хэсэгт нийт 4 удаа хутгалан гарыг нь хүлж, тээшинд нь хийн Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явсан байна. Улмаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үедээ хохирогчийг тээврийн хэрэгслийн багажнаас гарган суудалд суулган түүнийг тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “...найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад хутгалчихлаа” гэж хэлээд хохирогчийг үлдээн гарч явахад нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид саатуулан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хохирогч одоогоор эмнэлгийн эрчимтэй тусламж үйлчилгээ авч байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05