Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Admin
Өчигдөр

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:-ҮСХ-ноос Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.5 хувиар өссөн гэдэг сайн мэдээг ирүүллээ. Мөн Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 560 сая ам.доллар буюу өнгөрсөн оны сүүл үеийнхээс сайжирсан дүнг Монгол банкнаас танилцуулсан.  Монгол Улсын гол экспортын бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ сайн байгаа. Энэ бүгдээс үзэхэд эдийн засгийг тогтворжуулах зорилт амжилттай хэрэгжиж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах шийдвэр гаргалаа. Энэ нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, сурталчлах, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж байх агентлаг юм. Гадаадын хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдэхгүй байсан. Рио Тинтогийн дараа Монгол Улсад хөрөнгө оруулахаар сонирхож ирсэн том компани бол Korea Telecom. Энэ компани манайд хөрөнгө оруулахаар судалгааны ажил хийж байгаа" гэв. Ташрамд мэдээлэхэд БНСУ-ын харилцаа холбооны томоохон компани “Korea Telecom Corporation” Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр  алт, зэс зэрэг 80 орчим төрлийн ашигт малтмалыг БНСУ-д нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж. Үүнээс гадна БНСУ-ын “Korea Telecom Corporation” групп Монголд эрүүл мэндийн оношилгооны төв байгуулахаар судалж байгааг Засгийн газар мэдээлсэн. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар:
  • Технологи дамжуулах төв, эсхүл хамтын офист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам,
  • Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах тухай,
  • Судалгааны сан, түүний нэгдсэн систем бүрдүүлж буй ажлын явц,
  • Олон улсын аялал жуулчлалын стратеги, төлөвлөлт зэрэг 17 асуудал хэлэлцэж, танилцав.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05